Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэн өнөө шөнө Говьсүмбэр, Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр шороон шуурга шуурах бол маргааш Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж..
Зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг жолооч нарт анхааруулж байна.