Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар өчигдөр буюу 04.27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
