Дэлхийн Банкнаас жил тутам эрхлэн гаргадаг "Монгол Улсын эдийн засгийн тойм" тайланг танилцууллаа. Тайланд:
- Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, мөн түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байна. Орос-Украины дайн Монгол Улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсч, гадаад валютын албан нөөц буурсан
- Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд (1.4%) үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө нь 2021 оны 1-р улирлаас хэтрээгүй.
- Оюутолгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул МУ-ын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
- Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.
- Үүнд өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Ковид цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж ДНБ-ий 92 хувьд хүргэсэн (Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцсоноор) гэжээ.