Хуваарийн дагуу өнөөдөр /2025.11.10/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Үргэлжлүүлэн чуулган хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж санал хураалтыг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн долоо баасан гарагийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд тус санал гурван удаа унаж эцэст нь санал хураалтыг хойшлуулсан нь энэ юм.
Мөн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хийнэ.
