Э.Бат-Үүл: МАН-ын татан буулгах зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж, жагсаал зохион байгуулна

Э.Бат-Үүл: МАН-ын татан буулгах зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж, жагсаал зохион байгуулна

Хотын дарга асан Э.Бат-Үүл Монгол Ардын Намыг татан буулгах талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг. Ийм тул би МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж хөдлөхөөр шийдэв. Юуны түрүүнд МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дэмжиж оролцох уу залуус аа. МАН-ыг татан буулгахгүйгээр "Нүүрсний хулгайч" нартай тэмцэх ажил амжилт олохгүй. Учир нь МАН тэр чигтээ нүүрсний хулгайч" гэлээ.