Өнөөдөр /2025-11-10/ 12.00 цагт Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь УИХ-ын гишүүн Д.Ганмааг үг хэлээр дарамталсан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь асуулт асуусан сэтгүүлчтэй ёс зүйгүй харилцсан асуудлаар Ёс зүйн дэд хороонд гомдол ирсэн байдаг. Өнгөрсөн даваа гарагт тус асуудлыг ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм.