Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд хот дотор том машин унахгүй байхаар шийдвэрлэж, автобусаар зорчиж байхаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Засгийн газрын гишүүн өнөөдөр 14 цагаас топ 100 ААНБ-тай уулзах хэлэлцүүлэгт оролцохоор явахдаа ийнхүү бага оврын автобусаар зорчсон байна. Тухайн автобус нь төрийн авто баазад бүртгэлтэй бөгөөд цаашид ч хот дотор эл автобусаар зорчих аж. Энэ нь замын түгжрэл, олон тооны автомашины шатахуун хэмнэх зэргээр олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.