Хавдар судлалын үндэсний төв СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуультай хамтарч өвчтэй хүмүүсийн сэтгэл засах хөгжмийн эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Хөгжмийн урлагийн сургуулийн багш нар тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд сайхан хөгжим сонсгохоос гадна иргэдийг даган дуулуулж, тэдэнд төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдийг танилцуулах зэргээр өвчнөө умартан цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгодог аж.
Дэлхийн сонгодгууд болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглож, иргэдэд урлагийн боловсрол мэдлэг түгээх энэ хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагийн 11.00-12.00 цагт тоглогддог байна.