Монголын банкны холбооноос банкны салбарын тойм гүйцэтгэлийн 2021 оны судалгааны тайланг гаргажээ. Уг судалгааны дүнг нэгтгэн дүгнэвэл банкны салбар эерэг дүр зурагтай байгаа аж.
Тухайлбал, банкны салбарууд Засгийн газартай хамтарч ажлын байрыг нэмэгдүүлэх зээл олгосон. Үүнээс улбаалж эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй гарахад нөлөөлсөн. Зээлийн хүү огцом нэмэгдэж 2019 оны түвшинд очиж, зээлийн хүү жилийн 14.3 хувь, сарын 1.19 хувь болж буурав. Банкны системийн нийт актив 4.3 их наяд төгрөгөөр өсөж 12 хувьд хүрсэн. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу банкны зээл олгох нөөц бололцоо 15 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт болжээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чанар хэт өндөр 41 хувь байгаа нь нэмж зээл гаргах боломж өндөр байна” зэргийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Анар онцлон хэллээ.
Харамсалтай нь, Монгол Улсын өрсөлдөх чадвар зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр 190 орноос 150 дугаарт явж байгаа нь дараах үндсэн асуудлаас үүдэлтэй:
- Манай улсад зээл, авлагатай холбоотой маргаан шийдвэрлэх хугацаа дунджаар 4 жил
- Бизнесийн зээл барагдуулахад 925 хоног, хэрэглээний зээл 71 хоног зарцуулдаг
- Маргаан шийдвэрлэх хугацаанд нийт зээл авлагын 15 хувийг шүүхийн зардалд зарцуулдаг
- Ийнхүү зээл, авлагын ердөө 18.2 хувийг эргүүлэн авч чаддаг байна.
Цааш нь, банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг “Төлбөрийн тэнцэл 358 сая ам.долларын ашигтай гарсан ч, цаашид импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улбаатай валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй” байгааг хэллээ.
Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгах үүднээс авсан арга хэмжээ төсвийн үндсэн тэнцэл сүүлийн 3 жил дараалан алдагдалтай гарчээ.
Э.МИШЭЭЛ