Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган өчигдөр /2021.12.05/ болсон билээ.
Чуулганы үеэр С.Эрдэнэ Ардчилсан намын дарга хэмээн өөрийгөө цоллуулсан нь тус намын гишүүдэд таалагдсангүй. Тухайлбал, Хотын дарга асан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "С.Эрдэнэ өөрийгөө Намын дарга гэж зарлуулаад байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Намын Их Хурал М.Эрдэнийг Намыг даргаас чөлөөлж, сунгаагаар гарч ирсэн М.Тулгатыг Намын дарга гэж батламжилсан. Монголын ард түмэн бүгд харсан" хэмээсэн байна.
С.Эрдэнэ өөрийгөө Намын дарга гэж зарлуулаад байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна! Намын Их Хурал Эрдэнийг Намыг даргаас чөлөөлж сунгаагаар гарч ирсэн М.Тулгатыг Намын дарга гэж батламжилсан!Монголын ард түмэн бүгд харсан!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) December 5, 2021