Б.Бат-Эрдэнэ: Иргэд өдөр бүр данснаасаа мөнгөө алдаж байна. Байгууллагууд кибер халдлагад өртөж, таг зогсож байна

Б.Бат-Эрдэнэ: Иргэд өдөр бүр данснаасаа мөнгөө алдаж байна. Байгууллагууд кибер халдлагад өртөж, таг зогсож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ үеэр гишүүд уг хуультай холбоотой өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тагнуулын байгууллага кибер аюулгүй байдлыг дангаараа хариуцан ажиллахаар өргөжүүлсэн юм шиг хуульд нэмэлт оруулж ирээд байна. Үүний цаана хөрөнгө санхүү, мэргэжлийн боловсон хүчин хүрэлцээтэй байх уу, цаашлаад ядмагхан улсын төсөв хөрөнгө чинь үүнийг даах уу. Өмнө нь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Инноваци цахим бодлогын хороо хамтраад хэлэлцүүлэг хийж байхад ч нөгөө л хууль оруулж ирэхээр албан тушаал, бүтэц, орон тоо гэх мэт зүйлийг булаацалдаж, маргалдаад байгаа зүйл харагддаг.

Гэтэл бодит байдал дээр кибер аюулгүй байдал гэдэг бол хоолойн дээр хутга тулгачихсан асуудал. Өдөр болгон иргэд данснаасаа мөнгөө алдаж байна. Хувь хувьсгалын олон байгууллагууд кибер халдлагад өртөж, таг зогсож байгаа.

Энэ нүүрлэж байгаа аюул эрсдэлийг яаж бууруулах вэ гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна. ОХУ кибер аюулгүй байдлыг хангахын тулд төрөөс нь дэлхийн тэрүүлэгч томоохон компанитай гэрээ хийгээд энэ үүргийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр бид техникийн боломж, хүн хүч, зардал хөрөнгө талаас нь сайн тооцож, үзэхгүй бол бид сүйрээд дуусах ийм нөхцөлтэй байгаа шүү. Орж ирж байгаа хуулиудын ихэнх нь сандал суудал, төсөв зардал, ахуйн нөхцөл гэх мэт зүйл рүү л оруулсан хууль үнэртэж байна. Хуулийг бол дэмжиж байна. Гэхдээ энэ бүх асуудлыг зохицуулж чадах уу гэдэгт эргэлзэж байна” гэв.

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө