УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Мөн хоёр сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
10.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
- Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
12.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
- Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл
Хэлэлцүүлэг:
- 14.00 цагаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг
- 14.00 цагаас Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг болно.