Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
- "Дотоодын цэргийн анги байгуулах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
- Сангийн сайдын Гашуунсухайт, Шивээхүрэн, Зам-Үүд боомтод ажилласан дүнгийн тухай,
- Гадаад харилцааны сайдын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар,
- ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын айлчлалын дүнгийн талаар,
- Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар,
- 2021 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 18 асуудал хэлэлцэж байна.