"Богд Зонхов" бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих гэж буй нь олны шүүмжлэл өртөөд буй. Тиймээс ч Соёлын сайд Ч.Номин тус төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг төслийг зогсоох чиглэл өгөөд байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод, төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах л хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод, төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах л хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ.
— Nanzad Naranbaatar (@nara_mgl) November 23, 2021