Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өмнө нь /2021.11.20/ мэдээлсэн.
Тэгвэл бурхны хөшөөнг анх 5,5 тэрбум төгрөгөөр барих төслийг хэн санаачлав гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Занданшатар нарыг уг төслийг санаачилсан хэмээж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Богд Зонхов бурхны хөшөө бүхий цогцолборыг санаачилсан гишүүдийн нэг аж. Тэрбээр "Би энэхүү төслийг санаачилж, УИХ-д оруулсан нь үнэн. Гэхдээ тухайн үед төсөвт өртөг нь 5,5 тэрбум төгрөг байсан. Ямар шалтгаанаар хэн, хаана төсөвт өртөгийг нь нэмснийг мэдэхгүй" хэмээлээ. Ямартай ч 2020 онд 5,5 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө бүхий цогцолборыг барих төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.