Б.Жавхлан: Барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас Богд Зонхов бурхны хөшөөний төсөвт өртөг 27 тэрбумаар нэмэгдсэн

Б.Жавхлан: Барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас Богд Зонхов бурхны хөшөөний төсөвт өртөг 27 тэрбумаар нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өмнө нь /2021.11.20/ мэдээлсэн.

Тэгвэл бурхны хөшөөний төсөвт өртөг нь ямар шалтгаанаар 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар бид Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Тэрбээр "2021 оны төсвийг 2020 онд хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийн санал гарч, энэ нь УИХ дээр дэмжигдээд 2021 оны төсөв дээр төсөл болж анх суусан. Засгийн газраас бус УИХ дээр санал орж ирсэн. Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл төсөвт суусан. Харин төсөвт өртөг нь хоёр шалтгаанаар нэмэгдсэн.     

Нэгдүгээрт, барилгын материалын үнэ нэмэгдсэн,

Хоёрдугаарт, ажлын объем нь нэмэгдсэн. 5.5 тэрбумаар 32 тэрбум төгрөг болж төсөвт өртөг нь нэмэгдсэн. Энэ жил нийт 124 төслийн 184 тэрбум төгрөгийн төсөвт өртөг магадлангаар нэмэгдсэн. Үүний нэг нь Богд Зонхов бурхны хөшөө.

Энэ төслийн тендер зарлагдаагүй байгаа. Энэ жил санхүүжих 1,5 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг гараагүй байгаа. Өөрөөр хэлбэл, төслийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яам. Тэд ямар ч гэрээ хийгээгүй. 

Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан төслийг цааш нь дэмжиж санхүүжүүлэхгүй гэж мэдээлсэн байна лээ. Нэгэнт төсвийн ерөнхийлөн захирагч нь ингэж үзэж байгаа бол энэ саналаа Засгийн газар дээр танилцуулаад явж болно. Бидний хувьд төсөв хэмнэгдэж байвал дэмжээд явахад асуудал байхгүй.

БХБЯ-ны дэргэд Барилга хөгжлийн төвийн инститиуц энэ бүхнийг хянасан. Харин Сангийн яамны хувьд төсвийн төслийг бүгдэд нээлттэй танилцуулсан. Тэгэхээр үүнийг үзээгүй, хараагүй мэтээр тайлбарлаж болохгүй. Харин бурхны хөшөөний суурийг нь боссон талаар бид мэдээгүй. Ямар байгууллага, ямар учраас бариад эхэлснийг мэдэхгүй байна" гэх тайлбарыг өглөө. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө