Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өчигдөр /2021.11.20/ мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл тус асуудал олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ их мөнгөөр бурхны хөшөө барихын оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих ёстой хэмээн шаардаж эхлээд байна.
Иймд УИХ-ын зарим гишүүд “2022 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих төсөв байгааг бид мэдээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсөв хөгжлийг биш тойрог санхүүжүүлсээр 30 жил өнгөрсөн. Тойргийн төсөв нь ихэвчлэн хөшөө дурсгал, соёлын төв, контор гээд цаашид өгөөжгүй, урсгал зардал нэмдэг цементүүд л байдаг. Шийдэл нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, дор хаяж гишүүдийн 50 хувь нь улсын эрх ашгийг төлөөлдөг байх" гэжээ.
Төсөв хөгжлийг биш тойрог санхүүжүүлсээр 30 жил өнгөрсөн. Тойргийн төсөв нь ихэвчлэн хөшөө дурсгал, соёлын төв, контор гээд цаашид өгөөжгүй, урсгал зардал нэмдэг цементүүд л байдаг.
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) November 21, 2021
Шийдэл нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, дор хаяж гишүүдийн 50% нь улсын эрх ашгийг төлөөлдөг байх pic.twitter.com/9oI7rQcDze
Иймд ихэнх иргэдийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хөшөөний төсөвт “хориг” тавихыг шаардаж эхлээд байна.