Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өчигдөр /2021.11.20/ мэдээлсэн.
Тэгвэл тус асуудал олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ их мөнгөөр бурхны хөшөө барихын оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих ёстой хэмээн шаардаж эхлээд байна. Иймд УИХ-ын зарим гишүүд “2022 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих төсөв байгааг бид мэдээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн твиттер хуудастаа, “Би ч бас Сүхээ гишүүнтэй адил мэдээлэлгүй байна. Цар тахлын хүнд хэцүү энэ үед хөшөө барих цаг нь биш. Хүүхдийн эмнэлэг, Түлэхнийн төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулах, санхүүжилт шаардлагатай газарт бас эмч эмнэлэгийн ажилтнуулын цалин хөлс нэмэх тал дээр харин Нийгмийн бодлогын байнгын хороо тултал зүтгэсэн” хэмээжээ.
Би ч бас Сүхээ гишүүнтэй адил мэдээлэлгүй бн.. Цар тахлын хүнд хэцүү энэ үед хөшөө барих цаг нь биш.. Хүүхдийн эмнэлэг , түлэхнийн төв,ХӨСҮТ гээд зайлшгүй х/о , санхүүжилт шаардлагатай газарт бас эмч эмнэлэгийн ажилтнуулын цалин хөлс нэмэх тал дээр харин НББХ тултал зүтгэсэн ... https://t.co/CODn6wqqgJ
— М.Оюунчимэг (@M_Oyunchimeg) November 21, 2021
Иймд ихэнх иргэдийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хөшөөний төсөвт “хориг” тавихыг шаардаж эхлээд байна.