Ж.Сүхбаатар: 32 тэрбум төгрөгөөр хөшөө барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй

Ж.Сүхбаатар: 32 тэрбум төгрөгөөр хөшөө барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өчигдөр /2021.11.20/ мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл тус асуудал олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ их мөнгөөр бурхны хөшөө барихын оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих ёстой хэмээн шаардаж эхлээд байна.

Иймд УИХ-ын зарим гишүүд “2022 оны улсын төсөвт  32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих төсөв байгааг бид мэдээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн твиттер хуудастаа, “Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн байнгын хороо, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо доор юу яригдсаныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн БХ-ны гишүүн” хэмээжээ.

Иймд ихэнх иргэдийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хөшөөний төсөвт “хориг” тавихыг шаардаж эхлээд байна.

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө