Н.Учрал: ТЕГ-ын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг төв болгоно

Н.Учрал: ТЕГ-ын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг төв болгоно

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд үргэлжлүүлэн ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо. Ингэснээр УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаан завсарлалаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ маш чухал хууль. Өнөөдөр цахим орчинд нэргүй зургүй хаягнаас бусдын нэр хүндэд халдах, доромжлох байдал хэрээс хэтэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллага илрүүлж чадаж байгаа юу. Гомдол хэр их ирдэг вэ. Илрүүлэх ямар ажиллагаа хийх вэ. Цагдаагийн байгууллага ажиллах хүчний нөөц бололцоо, хүн хүч, технологи хэр байгаа вэ. Бэлэн байна уу. Ер нь иймэрхүү төрлийн гомдлыг олж илрүүлсэн тохиолдол байна уу. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Кибер аюулгүй байдал нь манай улсын тулгамдсан асуудлын нэг юм. Хууль тогтоомжоо боловсронгүй болгоод Кибер аюулгүй байдлын Үндэсний тогтолцоогоо ойлгомжтой болгох хэрэгтэй байгаа юм. Одоогоор ТЕГ-ын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газар кибер халдлагуудыг бүртгэж аваад явж байна. Энэ хуулиар тус газрыг өргөтгөөд Үндэсний төв болгоно. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хэн ямар зөвшөөрөлтэйгөөр, ямар хууль тогтоомжийн дагуу Монголбанкны дэд ерөнхийлөгчийн компьютерт халдсан бэ. Түүнээс ямар үр дүн гарсан бэ. Хуулийн бус үйлдэл бол энэ хүнд ямар хариуцлага тооцох талаараа хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулна уу. Хэрэв гадны компаниудаар дамжуулан Монголбанкны цахим сүлжээнд орсон бол төрийн аюулгүй байдалд хандаж байна гэсэн үг.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

28 минутын өмнө