УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцлээ. Хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин байнгын хорооноос гаргасан хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс уг хуулийг хууль санаачлагчд нь буцаалаа.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Энэ хугацаанд тус бүлэг хуралдаад Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих боломжгүй гэдэг шийдвэрт нэгдсэн билээ.
ҮЗЭХ: