Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сард ОХУ-д айлчилна. Айлчлалын тов тодорхой болсон бөгөөд хоёр тал бэлтгэл ажлыг хангаж байна. Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай ганцаарчилсан уулзалт хийж, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцах аж. 

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлоод байгаа юм. Үүний эхлэл болж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу оролцох асуудал яригдаж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар оролцож байсан билээ. Мөн энэ онд багтаан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулахаар тохироод байгаа билээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө