Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн МАН-ын 62 гишүүнээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц, шүүхэд хандана

Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн МАН-ын 62 гишүүнээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц, шүүхэд хандана

МАН Жолоочийн хариуцлагын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхээс татгалзсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад барьцаалагдсан, хахууль авсан байна гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн С.Ганбаатар гишүүнийг уучлал гуйхыг хүслээ. Тэрбээр “Энд ямар нэгэн даатгалын компанийн эрх ашгийг хангаж байгаа зүйл огт байхгүй. Хувийн хэвшлээр явагдаж байгаа гольдирлыг төр авч болохгүй гэдэг зарчмаар МАН-ын бүлэг хандсан.

Жолооч нарын даатгалыг нэмэгдүүлэх, хохирлоо барагдуулах нь тусдаа асуудал. Үүнийг гишүүд тусдаа өргөн барих ёстой. С.Ганбаатар гишүүн хариуцлагагүй үйлдэл гаргасан. УИХ-ын гишүүн их хурлын чуулган дээр хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэвэл хариуцлага хүлээх хуультай. Энэ хуулийн дагуу С.Ганбаатар гишүүнээс уучлал гуйхыг хүссэн. Хэрэв хүсэлтийн дагуу уучлал гуйхгүй бол бид Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана. Учир нь МАН-ын 62 гишүүнийг авилга авсан гэж гүтгэсэн” гэв.