Л.Халтар: УБТЗ ХНН-ийн даргын томилгооны асуудлыг энэ сарын 24-нд шийдвэрлэнэ

Л.Халтар: УБТЗ ХНН-ийн даргын томилгооны асуудлыг энэ сарын 24-нд шийдвэрлэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ ХНН-ийн удирдлагын асуудлаар ярихдаа, "Энэ сарын 24-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ. Замын дарга байхгүй үед нэгдүгээр орлогч үүрэг гүйцэтгэдэг дүрэмтэй. Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэлээ.