Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг "Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Zaisan Hill”-тэй холбоотой асуудлаар албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Тодруулбал, Засгийн газрын өчигдөр /2021.11.17/-ийн хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь буулгаж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ.

Хотын ерөнхий менежерээр томилогдсон Д.Ганболдын товч намтарыг танилцуулбал, Тэрээр, 1982 онд, 72-р дунд сургууль, 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч, 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер, 1998 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч

Ажилласан байдал: 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч, 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч, 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч, 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв. 



Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө