"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа авилгын хэрэгт холбогдож, саатуулагдаад буй.
Тэгвэл Д.Хаянхярвааг ажлаас нь чөлөөлж, түүний орны хүнийг томилох ТУЗ-ийн хурал маргааш зарлагджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Хаянхярваагийн оронд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хуланг томилохоор тохиролцсон байна.
Тэрбээр дээрх албанд очихоосоо өмнө уул уурхайн компанид ажиллаж байсан нэгэн аж.