Ч.Хүрэлбаатар: Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг энэ албанд очиход би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг энэ албанд очиход би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ

ХААН банкны хувьчлалын асуудлыг олны анхааралд оруулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тус банкны хувьцааг хэн авсан ЭЗЭН-ийг олж, зарлана гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудснаа "ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил.

Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй.

Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ" хэмээн бичжээ.