Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
10.00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудал
· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./
· Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох.
16.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/