УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга Н.Ганибал нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүлгийн дарга Д.Ганбат: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. Өнөөдөр нэг сая гаруй жолоочтой болчихсон. Хувийн хэвшлийн даатгалын 17 компани өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр бид хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй ч хууль эрх зүйн орчныг мөн сайжруулах шаардлагатай. Гэхдээ энэ асуудал дээр Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Олонхийн бүлэг мөн байр сууриа тодорхой болгомоор байна.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Жагсаал, цуглааны тухай хууль Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцын зүйл заалттай нийцэхгүй байна.
Ийм маягаар явбал иргэд болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл үүсэхээр байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөл боловсруулах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах талаар судалгаа хийж сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал: Би ямар нэгэн даатгалын компанид хамааралгүй. Надад энэ төрлийн эрх ашиг байхгүй.
ҮЗЭХ: