Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа тайлбар хийхдээ, “Сономын Удвал ахайтаны кино зураг авалт хийж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч үүрд дурсах болтугай” гэжээ.