Т.Энхтүвшин: Рейтинг өндөртэй улстөрчийн нэр хүндийг санаатайгаар унагаж, худал мэдээлэл түгээж байна

Т.Энхтүвшин: Рейтинг өндөртэй улстөрчийн нэр хүндийг санаатайгаар унагаж, худал мэдээлэл түгээж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, танхайрсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. 
 
Энэ талаар Б.Дэлгэрсайхан гишүүн "Би таягтай явж байгаа. Ийм хүн яаж хүн зодох вэ. Энэ бол худал мэдээлэл" хэмээгээд буй. Харин БНХАУ-ын иргэний талаар эх сурвалж "Б.Дэлгэрсайхан гишүүн зодсон нь үнэн. Өрөөндөө дуудаж уулзаад, зодсон" болохыг мэдээлсэн. 
 
Тэгвэл Дорноговь аймгаас УИХ-д Б.Дэлгэрсайхан гишүүнтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь сонгогдсон тойрог төдийгүй улсдаа рейтинг өндөртэй улс төрчдийн нэг. Цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл нь түүний нэр хүндийг санаатайгаар унагах гэсэн худал мэдээлэл. Хэвлэлийнхэн маань баримт нотолгоотой зүйл бичих хэрэгтэй" хэмээсэн байна.