ТӨСӨВ: Ерөнхий сайд 294 тэрбум, УИХ-ын дарга 68 тэрбум, Ерөнхийлөгч 22 тэрбумыг зарцуулна

ТӨСӨВ: Ерөнхий сайд 294 тэрбум, УИХ-ын дарга 68 тэрбум, Ерөнхийлөгч 22 тэрбумыг зарцуулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа. Ирэх оны төсөвт төрийн гурван өндөрлөгийн зарцуулах мөнгийг доорх байдлаар тусгажээ.  

Тодруулбал, ирэх онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт 22 тэрбум 428 сая төгрөг зарцуулах эрх олгожээ. Үүний 21 тэрбум 515.3 сая нь урсгалд зардалд, 912.1 сая нь хөрөнгийн зардал байна. Түүнчлэн УИХ-ын даргын багцад 68 тэрбум 708 сая төгрөг төсөвлөжээ. Үүний 66 тэрбум 593.5 сая нь урсгал зардалд, 2 тэрбум 114.5 сая хөрөнгийн зардалд зарцуулах аж.

Харин Ерөнхий сайд ирэх онд 294 тэрбум 773.8 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнээс урсгал зардалд 182 тэрбум 892 сая, хөрөнгийн зардалд 111 тэрбум 881 сая зарцуулахаар тусгажээ.