Б.Дэлгэрсайхан: Би хөл гар муутай, таягтай олон сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ

Б.Дэлгэрсайхан: Би хөл гар муутай, таягтай олон сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр, "Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худлаа мэдээлэл" гэв.