iSee.mn сайтын сурвалжлах баг Өмнөговь аймагт ажиллахдаа иргэдийн мэдээллийн дагуу Цогтцэций суманд саатлаа. Тус сумын иргэдийн зүгээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа тарахыг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Учир нь ИТХ нь нэг жилийн хугацаанд сумын Засаг даргаа сонгон томилж чадаагүй, мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа аж. Уг мэдээллийн мөрөөр бид Цогтцэий сумын иргэдээс тодрууллаа.