Н.Учрал: Технологийн асуудалд дутуугийн комплексээр хандаж болохгүй

Н.Учрал: Технологийн асуудалд дутуугийн комплексээр хандаж болохгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр, сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үед ч ард түмний амьдралд хөргөгч доторх хүнс нэмэгдэж буй үгүй нь мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн өсөлт микро түвшинд очдоггүй. Технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүнийг манай улс үйлдвэрлэхгүй байна. Аливаа зүйлийг хэт үгүйсгэж болохгүй. Моод Монголоор дуусахаа больсон байна. Залуус виртуал ертөнцийг бүтээж байна. Гэтэл бид үүнийг шууд хориглож технологийн асуудалд дутуугийн комплексээр хандаж болохгүй. Моод Монголоор дуусдаг гэдэг үг УИХ-д болон төрийн байгууллагад л хэрэгжиж байна. NFT гаргаад дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний олон биржүүдийг гаргаж буй боломжуудыг шууд хааж болохгүй. Хэрэв шууд хаавал 700 мянган хүний эрх ашиг яригдана. Цаашдаа гадагшаа валютын урсгал явна. УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн. Дэлхийн аль ч бирж дээр очоод арилжаагаа хийгээд явж чадна. Үүнд зохицуулалт л хийх хэрэгтэй байна" гэв.

ҮЗЭХ: