Хэнтийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томиллоо

Хэнтийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томиллоо

Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэгвэл түүний дараа тус аймгийг Ц.Чогсомжав удирдахаар болжээ. Ц.Чогсомжав нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021.11.03-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж,Засаг даргын тамгыг нь  Ц.Чогсомжавт хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүссэн байна.

НАМТАР:

  • Төрсөн огноо: 1975 он
  • Төрсөн газар: Хэнтий аймаг Хэрлэн сум
  • Гэр бүлийн байдал: ам бүл 5

Төгссөн сургууль:

  • 1983-1993 онд Хэрлэн 1 дүгээр сургууль
  • 1993-1999 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Нефть ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Мэргэжил:

  • Нефть ашиглалтын инженер

Ажилласан байдал:

  • 1999-2007 онд Хэнтий аймгийн Стандартчилал хэмжилзүйн төвийн Улсын шалгагч
  • 2007-2008 оныг хүртэл Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
  • 2008-2018 “Эмийн увдис” ХХК-ийн захирал
  • 2010-2014 аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016-2020 АИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга, тэргүүлэгч гишүүн.
  • 2018 оноос Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.