ШУУД: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 сая төгрөгөөр урамшуулдаг болно

ШУУД: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 сая төгрөгөөр урамшуулдаг болно

Засгийн газрын өнөөдрийн /2021.11.03/ хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Яг одоо Хууль зүйн сайд Х.Нямбаатар " "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг УИХ-д өргөн барихаар болсон талаар мэдээлэл өгч байна. "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай" хуулийг баталж, шүгэл үлээгчийг дэмжин авлигалыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах болно.

Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, цаашлаад хамгаалах, урамшуулах цогц харилцааг зохицуулна. Урамшууллын хязгаар нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг байхаар хуульд тусгасан.

Нийтийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын болон нийтийн эрүүл мэндэд хор, хохирол учруулж буй мэдээлэл, хэрэглэгчийн эрх ашиг, шударга бус өрсөлдөөний талаар экологийн сүйдлийн талаар бичгээр болон цахимаар холбогдох байгууллагуудад мэдээлэх боломжтой болно" гэв.

ҮЗЭХ: