ТОДРУУЛГА: Ж.Сандагсүрэнг Хотын даргын НЭГДҮГЭЭР орлогчоор ирэх долоо хоногт томилно

ТОДРУУЛГА: Ж.Сандагсүрэнг Хотын даргын НЭГДҮГЭЭР орлогчоор ирэх долоо хоногт томилно

Энэ сарын 15-ны өдөр /2021.10.15/ Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн “Собт Трейд” ХХК-ийн “Zaisаn hill” цогцолборт "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулсан. "Камертон" хамтлаг нь тоглолт зохион байгуулахдаа УОК, НОК-иос зөвшөөрөл аваагүй гэдэг. Цар тахлын халдварын нөхцөлд олон хүнийг цуглуулж тоглолт хийсэн уг үйлдэлд УОК, НОК-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж буй. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг буруутгаж албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл түүний оронд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор, одоогийн хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэнг томилохоор болсон байна. Түүнийг ирэх долоо хоногийн лхагва гаригт /2021.11.10/ томилно гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Ирэх долоо хоногт мөн Нийслэлийн бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм. Уг нь энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч яамдын саналууд ирээгүй учраас ийнхүү хойшилжээ. Ж.Сандагсүрэнгийн хувьд өмнө нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад Нийслэлийн онцгой комиссын ажлыг "муу" гэсэн агуулгаар чөлөөлж, хоёрдугаар орлогчоор томилогдож байсан билээ.