Өнөөдөр /2021.11.02/ улсын хэмжээнд энэ намар цэрэгт татагдсан залуусын гурван хувиас коронавирусний халдвар илэрсэн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээллээ.
Тодруулбал, халдварын нууц үед цэрэгт татагдаж, ангид хуваарилагдсаны дараа илэрч байгаа аж. Халдвар илэрсэн залуусыг цэргийн ангиудын эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд дийлэнх нь шинж тэмдэг багатай байна гэжээ. Харин халуурч, уушгинд нь өөрчлөлт илэрсэн тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт эмчлээд, тангараг өргөхөөс нь өмнө гэрт нь буцаах ажлыг зохион байгуулна гэжээ. Мөн ирэх онд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэвийн явагдана гэлээ.