ВИДЕО: ОХУ-ын телевизээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг В.Путинтай төстэй зураг авахуулдаг талаар сонгуулийн дараахан мэдээлж байв

ВИДЕО: ОХУ-ын телевизээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг В.Путинтай төстэй зураг авахуулдаг талаар сонгуулийн дараахан мэдээлж байв

Цахим сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын “Россия 24” сувгаар В.Путинтай төстэй зураг авахуулдаг  гэж мэдээлсэн талаарх зураг цацагдаад байна. Тэгвэл энэ талаарх мэдээллийг бид нягталж үзлээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 11-ний өдөр “Россия 24”  сувгаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан талаар мэдээлж байжээ. Энэ үеэр түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай төстэй зураг авахуулдаг талаар дурдсан байна. Ингэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургуудыг В.Путины авахуулсан зургуудтай харьцуулан харуулсан байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.