Одоогоос нэг сарын өмнө Монгол Улс шатахууны хомсдолд орсон. Тэгвэл эл асуудал үргэлжилж, үнэ нэмэгдэх эрсдэл ойрхон байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Тэрбээр "Шатахууны үнэ дэлхий дахинд өсөж байгаа талаар та бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотой асуудлыг бид шийдэхээр ажиллаж байгаа.
Бид хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй.
Манай улс Ороснефтийн нэг үйлдвэрээс л хамааралтай. Тэндээс манай улсын импортлогч байгууллагууд шатахуун, шатах тослох материалуудаа татан авдаг. Өнөөдрийн хүртэл манай улс яагаад зөвхөн тус компаниас хамааралтай байдаг вэ гэхээр нэгдүгээр үнэ хямд байдаг, хоёрдугаарт тээвэр логистикийн асуудал нөлөөлдөг. Энэ бүх байдал коронавирусийн халдвар намжсан үед л зүгээр болно. Юу үнэн энэ гашуун үнэн" гэлээ.