"Цахим үндэстэн" арга хэмжээний үеэр бөөгнөрөл үүсгэсэн албан тушаалтанд хариуцлага тооцсон болохыг Ерөнхий сайд онцлов

"Цахим үндэстэн" арга хэмжээний үеэр бөөгнөрөл үүсгэсэн албан тушаалтанд хариуцлага тооцсон болохыг Ерөнхий сайд онцлов

Есдүгээр сарын 17-ны өдөр болсон "Цахим үндэстэн" арга хэмжээний үеэр олон хүний бөөгнөрөл үүссэн нь олны бухимдлыг төрүүлсэн.

Тэгвэл эл арга хэмжээний үеэр бөөгнөрөл үүсгэсэн асуудалд холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцсон болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  мэдээлэв.

Тэрбээр ""Есдүгээр сарын нэгнээс гадаах арга хэмжээг нээсэн. Энэ хүрээнд "Цахим үндэстэн", Намрын ногоон өдрүүд, Номын баяр зэрэг арга хэмжээ болсон. Гадаах арга хэмжээний үеэр хэт төвлөрөл үүсгэсэн. Тиймээс хот болон бусад түвшинд хариуцлагын асуудал яригдсан" гэдгийг онцоллоо. Харин тэрбээр чухам хэн гэж албан тушаалтанд ямар арга хэмжээ авсныг мэдээлсэнгүй.