Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа хил нээнэ гэсэн бодлого барьж байгаа

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа хил нээнэ гэсэн бодлого барьж байгаа

Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй мэдээлэл хийж байна.

Тэрбээр энэ үеэр "Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүнсний хомсдол үүсч байгаа нь зөвхөн Монгол Улсаас шалтгаалаад байгаа зүйл байхгүй. Нэгдүгээрт, хоёр хөршийн тэр дундаа БНХАУ-д коронавирусийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ нь бидний экспортод нөлөөлж байна. Тус улсаас коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил боомтуудаа нээнэ гэсэн журам улсын хэмжээнд нь үйлчилж байгаа. Тиймээс ч бид БНХАУ-ын коронавирусийн халдарын нөхцөл байдлын мэдээг анхааралтай ажиглаж байна. Урд хөрш ч мөн ялгаагүй хүнсний хомсдолд орсон. Энэ асуудал зөвхөн Монгол Улсад нөлөөлж байгаа зүйл биш. 

Тиймээс вакцинжуулалтыг л эрчимжүүлэх шаардлагатай байна. Үүнийг маш ойлгох хэрэгтэй.

Агаарын нислэгээр татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ер нь дэлхий дээр имфляци нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь тээвэр логистикийн эргэлт найм, ес дахин удааширсантай холбоотой. Мөн үүнээс шалтгаалж хомдсол үүсэх эрсдэл ойрхон байна. Тиймээс гол  хэрэглээний бүтээгдэхүүнээ шаардлагатай арга хэмжээг дотооддоо авах шаардлага байна" гэлээ.