Л.Оюун-Эрдэнэ: Үзвэр, үйлчилгээний газруудад явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болсон

Л.Оюун-Эрдэнэ: Үзвэр, үйлчилгээний газруудад явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болсон

Өнөөдрөөс урлаг, спортын зарим арга хэмжээг нээж буй. Үүнтэй холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улс цар тахал эхэлснээс хойш нийт зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы улмаас Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр удаа хасах баланс руу буюу хасах 5,3 хувь руу унаж, 120 орчим ажлын байр байхгүй болж, олон үйлчилгээний байгууллага хаалгаа барьсан. Зөвхөн Монгол Улс бус дэлхий даяар ийм хүнд сорилтын дунд нэг жил явж байна.

Өнөөдөр бид урлаг соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, өнөөдрөөс эхлэн 50 хувийн дүүргэлттэйгээр соёлын салбар болон спортын салбарыг үзэгчтэй үйл ажиллагааг нь явуулах шийдвэрийг гаргасан...

...Мөн эрүүл мэндийн салбарыг бид зохион байгуулж, үзвэр үйлчилгээ болон бусад салбар дээр явуулын вакцинжуулалтын цэгийг ажиллуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, иргэд сонголттойгоор очоод шууд газар дээр нь вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: