МАН-ЫН БҮЛЭГ: Хоёр яам шинээр байгуулж, хоёр сайдыг шинээр томилно

МАН-ЫН БҮЛЭГ: Хоёр яам шинээр байгуулж, хоёр сайдыг шинээр томилно

Өнөөдөр /2021.11.01/ болсон МАН-ын бүлгийн хурлаар шинээр байгуулах яамд, агентлагийн талаар хэлэлцэж Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг гишүүд нь дэмжсэн байна. 

Тодруулбал, Засгийн газраас тус яамыг таван чиг үүрэгтэй байхаар санал болгож, бүлэг чиг үүргийг 11 болгон өргөтгөжээ. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 7 чиг үүргийг 9 болгон нэмсэн байна.  Мөн Боловсролын ерөнхий газар, Ойн агентлаг байгуулах санал дэмжигджээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Шадар сайд давхар хариуцах асуудал байхгүй” гэсэнюм. Иймд шинээр хоёр сайд томилогдоно гэсэн үг.