М.Энхболд 7-хон км автозамыг нээж тууз хайчилж, ҮГ ХЭЛЖЭЭ

М.Энхболд 7-хон км автозамыг нээж тууз хайчилж, ҮГ ХЭЛЖЭЭ

Цахилгаан, шатахууны үнийг тогтвортой байлгаж, автозам, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх нь төрийн үндсэн үүрэг гэж үзэх иргэд олон бий.

Иймд дэлхийн ихэнх улс орон шинээр автозам тавьсан бол иргэд тус замаар “хэрхэн аюулгүй зорчиж, хаана хүрэхийг нь харуулсан” зааварчилгааг өгөөд ашиглуулж эхэлдэг. Тодруулбал, манай улсын сайд, дарга нар шиг улаан тууз хайчилж, нээлт хийж, “би бариулсан” хэмээх сурталчилгаа хийдэггүй.

Учир нь тус замыг барих санхүү татварын төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа тул даргын оролцоо байхгүй гэж тэд үздэг.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозамын зорчих хөдөлгөөнийг ашиглалтад оруулж, нээлтэд нь УИХ-ын дарга асан М.Энхболд оролцож сүрийг үзүүлжээ. Учир нь тус автозам түүний хувийн хөрөнгөөр бус улсын төсвийн хөрөнгөөр баригдсан байх талтай байна.