Хуваарийн дагуу даваа гараг бүр намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэдэг.
Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат "“Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын 2022 оны Нэгдсэн төсвийн төслийн талаарх Үндэсний Аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны Монгол Улсын төсвийн төсөлд Төслийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонслоо. Төсвийн төслийн талаар Ардчилсан намын бүлгийн байр, суурийг удахгүй нэгтгэж өгнө" гэлээ. Түүнчлэн тэрбээр "Ардчилсан намын бүлгийн даргаар би ажиллаж байна, ажиллахаар болсон" гэв.
ҮЗЭХ: