“Мэргэжлийн төмөр замчин хүнийг томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Л.Оюун-Эрдэнэ нарт гаргажээ

“Мэргэжлийн төмөр замчин хүнийг томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Л.Оюун-Эрдэнэ нарт гаргажээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилуулах саналыг манай тал гаргаж ОХУ-дхүргүүлсэн талаар бид өчигдөр /2021.10.25/ мэдээлсэн. Тэрээр өдгөө Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын даргаар ажиллаж байгаа юм.

Мөн өмнө нь манай талаас Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, н.Даваасүрэн нарын хүмүүсийг УБТЗ ХНН-ийн даргад санал болгосон ч ОХУ-ын тал дээрх хүмүүсийн зарим нь шаардлага хангахгүй хэмээн буцаасан гэх мэдээлэл бий.

Тэгвэл УБТЗ-д ажилладаг зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Олег Валентинович Белозеров нарт хандаж, “УБТЗ-ын даргаар туршлагатай, мэргэжлийн төмөр замчин хүнийг шатлан дэвших зарчмаар томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг явуулжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө