Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах аж. Үүнд холбогдох албаныхан бэлтгэж байгаа юм байна. 

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлоод байгаа аж. Үүний эхлэл болж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн.

Тэгвэл энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгааг хоёр талын сайд нарын түвшинд ярилцсан байна. Мөн энэ онд багтаан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулахаар тохироод байгаа билээ.