"Ковид хууль" нэрийн дор 1036 иргэн төрийн албаны шалгалт өгөлгүй албан тушаал, ажилд томилогджээ

"Ковид хууль" нэрийн дор 1036 иргэн төрийн албаны шалгалт өгөлгүй албан тушаал, ажилд томилогджээ

УИХ-аас Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард баталсан. Тус хууль нь нэг жилийн хугацаатай хэрэгжиж 2021 оны тавдугаар сард дууссан ч дахин зургаан сараар сунгаад байгаа юм. Тэгвэл уг хуулийг ашиглах хууль бус үйлдлүүд гаргах хэрэг ихээр гарах болжээ. Тухайлбал, иргэдийн төлсөн Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулснаар тус сангийн хөрөнгө шавхагдах эрсдэлд ороод буй.

Мөн уг хуулийн нэрийг барьж өнгөрсөн зургаан сарын туршид 1036 хүнээс төрийн албаны шалгалт авахгүй албан тушаалд томилсон байна. Өөрөөр хэлбэл, ямар ч шалгуур шалгалтгүй, сонгон шалгаруулалттгүй ажил, албан тушаалын томилгоог хийсэн гэж УИХ-ын баасан гаригийн /2021.10.22/  чуулганы хуралдаанаар гишүүд хэлсэн юм. 

Тиймээс цаашид Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрийн албан тушаалтанд тавих шалгуурыг нэмдүүлэх ёстой гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж буй аж.